СОЛАРСТАР ХХК - Бидний Тухай

“Cоларстар” ХХК нь анх 2009 онд байгуулагдсан ба гар утасны худалдаа болон засвар үйлчилгээний чиглэлээр анх үүсгэн байгуулагдсан бөгөөд одоо энэ салбартаа тасралтгүй хувь нэмрээ оруулан нэр хүндтэй мэргэшсэн худалдааны байгууллага болон хөгжсөн байна.

Компанийн үндсэн үйл ажиллагаа болох 2013 оны 4-р сараас эхлэн Самсунг компанийн ба 2018 оны 12-р сараас эхлэн Хуавэй компанийн гар утас, зөөврийн төхөөрөмжийн Монгол улс дахь албан ёсны Дистрибьютор гэрээнүүд тус тус байгуулагдсан ба Европ стандартаар үйлдвэрлэгдсэн гар утас, таблет, дагалдах хэрэгслийг 1 жилийн албан ёсны баталгаат хугацаатайгаар Монголын зах зээлд Улаанбаатар болон орон нутагт байрлах өөрийн 65 гаруй гэрээт борлуулагч нараар дамжуулан нийлүүлж байгаа.

Түүнчлэн олон жилийн турш хамтран ажиллаж байгаа байгуулагуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн өөрийн борлуулалтын хэмжээг тогтмол өсгөж Монгол улсад бүх төрлийн татвар төлөн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

  • 20134 сар

    SAMSUNG брэндийн Монгол улс дахь албан ёсны Дистрибьюторын гэрээ байгуулав.

  • 2018 12 сар

    HUAWEI брэндийн Монгол улс дахь албан ёсны Дистрибьюторын гэрээ байгуулав.

Мэдээ, мэдээлэл