Galaxy S23 цувралыг Монголд албан ёсоор худалдаалж эхэллээ

Samsung компанийн Galaxy S23 цуврал манай улсад албан ёсоор худалдаанд гарлаа. Инновацын гайхамшгийг өөртөө шингээсэн Galaxy S23 цувралын урьдчилсан захиалга дэлхийн хэмжээнд Galaxy S22 цувралынхаас давсан бөгөөд хэрэглэгчдийн 60 гаруй хувь нь Galaxy S23 Ultra-г сонгосон үр дүн гарчээ. Энэ жилийн урьдчилсан захиалгын тоо өмнөх онтой харьцуулахад ийнхүү өссөн нь хэрэглэгчдийн үнэнч байдал, тэдний бренддээ итгэх итгэлийг илэрхийлэхээс гадна инновац, тогтвортой хөгжлийн төлөөх Samsung-н амлалт хэрэглэгчдийн амьдралд үнэ цэнээ өгсөөр байгаар харуулж байна.

Galaxy S23 | S23+ | S23 Ultra нь хамгийн сүүлийн үеийн Snapdragon® 8 Gen 2 чиптэй бөгөөд энэ нь Америкийн “Qualcomm” компани Galaxy-д зориулж чипээ тусгайлан өөрчилсөн нь юм Үүний ачаар графикийн өгөгдөл боловсруулах хурд өмнөх загвараасаа 41 хувиар өсчээ.  Харин Galaxy S23 Ultra-д 200 мегапикселийн дүрс мэдрэгч камер суурилуулсан бөгөөд уг мэдрэгч нь гэрэл багатай орчинд фокусыг хурдан тохируулах, илүү тод өнгөтэйгөөр дэлгэцэд буулгах боломжийг олгож байна.